“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК ТАЕВАН И ЭНД СИ” ХХК хамтн ажиллагаа эхлүүллээ.
“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК
ТАЕВАН И ЭНД СИ” ХХК
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, БНСУ-ын барилгын салбарт 2010 оноос хойш амжилттай үйл ажиллагаа явуулж буй Taewang E&C Co. Ltd компанийн дээд зэрэглэлийн орон сууцны брэнд Taewang Honors-той “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
![]()
"Taewang Honors” нь БНСУ-д дээд зэрэглэлийн чанар, орчин үеийн архитектурын шийдэл болон аюулгүй байдлын стандартаараа танигдсан брэнд бөгөөд Улаанбаатар хотын хот төлөвлөлт, орон сууцны чанарыг шинэ шатанд гаргах урт хугацааны түншлэлийн зорилгоо илэрхийлсэн билээ.
![]()
Энэхүү хамтын ажиллагаагаар талууд Нийслэлийн иргэдэд зориулсан анхны 1,000 айлын орон сууцны төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд уг төсөл нь цаашид шат дараалсан орон сууцны хөтөлбөрүүдийн эхлэл болох төдийгүй Нийслэлийн “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр”-тэй уялдан, байгальд ээлтэй, чанартай, хүртээмжтэй орон сууцны шийдэл бий болгоход чухал алхам болж байна.
