"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК-ийн ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК-ийн ТӨЛӨӨЛӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, мэргэжилтнүүдийн хамт Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн Засаг дарга Г.Чинбат хүлээн авч уулзлаа.

✅Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Говь-Алтай аймгийн 2025–2030 оны хөгжлийн төлөвлөгөө, аймагт хэрэгжүүлэх түлхүүр төслүүдийн чиглэл, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулсан юм.

✅Мөн 🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл Тайширын усан цахилгаан станцад зочлон, станцын үйл ажиллагаа болон бүс нутгийн эрчим хүчний хангамжид үзүүлж буй нөлөөллийн талаар ярилцаж, хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо.

🇲🇳♻️Тайширын УЦС нь баруун бүсийн аймгуудыг тогтвортой эрчим хүчээр хангах стратегийн чухал дэд бүтэц бөгөөд байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний бодлогын тод жишээ юм.