"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК, ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА .

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газрын дарга Х.Анхсүрэн, Сангийн менежер М. Мөнхжаргал, Дотоод зах зээлийн харилцааны менежер З.Номин-Эрдэнэ, Мэдээлэл технологийн аюулгүй байдал хариуцсан менежер Н.Сэр-Од нар Говь-Алтай аймагт “Хөрөнгийн зах зээлээс төсвийн бус эх үүсвэр татах, хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

🇲🇳2025 оны 10-р сарын 30-ны өдөр, аймгийн Засаг даргын Тамгын газарт болсон энэхүү сургалтад:

✅Аймгийн Засаг дарга Г.Чинбат

✅АИТХ-ын дарга Л.Насанбуян

✅АИТХ-ын төлөөлөгчид, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд нийт 120 албан тушаалтан оролцов.

✅Сургалтын үндсэн илтгэлийг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн тавьж, “Хөрөнгө оруулалтаас хөгжил рүү…” сэдвийн хүрээнд орон нутгийн хөгжлийн төслийг хөрөнгийн зах зээлээр санхүүжүүлэх боломжуудыг хэлэлцэж, Говь-Алтай аймгийн удирдлагуудтай хамтран орон нутгийн онцлогт нийцсэн хөгжлийн төсөл, бондын загварчлал боловсруулах, ногоон сангийн хөрөнгө оруулалтын боломжийг судлан хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.