"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА.

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2025 оны долоодугаар сарын 09-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг явагдаж байгаа билээ.

✅ Үзлэгийн хүрээнд зохион байгуулах хуваарийн дагуу ажлын хэсэг "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-д 11 сарын 5,6-ны өдрүүдэд ажиллалаа.

➡️Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын Нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа, Засаг даргатай байгуулсан гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд хийх хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн С.Болдоо, Нийслэлийн Архивын газрын Төрийн архивын хэлтсийн ахлах архивч Б.Адьяасүрэн болон Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт мэргэжлийн удирдлагын хэлтсийн Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын байцаагч О.Жүгдэрнамжил нар багтсан бөгөөд 🇲🇳“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн ажлын зохион байгуулалт, төлөвлөлт, архив, албан хэрэг хөтлөлтийн хэрэгжилтийн түвшнийг үнэлж, архив албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж дүгнэлтээ гаргалаа.

🇲🇳✅"Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь архив, бичиг хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг илүү боловсронгуй болгож, байгууллагын баримт бичгийн менежментийг бүрэн цахимжуулсан, нэгдсэн стандарт бүхий тогтолцоонд шилжих зорилт тавин ажиллаж байна.