”НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧӨЛӨӨТ БҮСИЙН УДИРДЛАГЫН БАГТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлагын багтай уулзалт хийж, “Хөрөнгө оруулалтаас хөгжил рүү – 2025” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй гол төслүүд болон орон нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтын менежмент, төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ загваруудыг танилцууллаа.

✅Уулзалтын хүрээнд

-Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын ажлын явц,

-Орон нутгийн оролцоо, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар бүсийн эдийн засгийн өсөлтөд 🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн сангуудын оролцох боломж,

-Олон улсын жишээгээр (IFEZ, TFEZ) бүс нутгийн хөгжлийг дэмжсэн чөлөөт бүсийн удирдлага, татварын урамшуулал, дэд бүтцийн бодлогыг хэрхэн нутагшуулах боломжтой талаар, мөн “Сэлэнгэ хөгжлийн корпораци” байгуулж, аймгийн хөрөнгө оруулалтын төсөл, санхүүжилтийн загварыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцлоо.

🇲🇳✅Түүнчлэн Сэлэнгэ аймгийн оролцоо, дэмжлэг нь чөлөөт бүсийн хөгжлийн амжилтад чухал үүрэгтэйг онцолж, хөрөнгө оруулалт татах тогтвортой схемийг хамтран хөгжүүлэхээ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК илэрхийллээ.