“БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд
“Бизнесийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
![]()
Сургалтын зорилго нь гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай санхүү, маркетинг, борлуулалт, гэрээний эрх зүй зэрэг үндсэн чадваруудыг олгох, бизнесээ тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ.
Сургалтын сэдвүүд:
Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах арга зүй
Брэнд бүтээмжийн хөгжүүлэлт ба маркетингийн стратеги
Борлуулалт болон хэлэлцээр хийх ур чадвар
ЖДБ болон гэрээний эрх зүйн ойлголт
Сургалтад оролцогчид бизнесийн практик ур чадвар эзэмшиж, өөрсдийн төслийг цаашид хөрөнгө оруулалт татах боломжтой түвшинд боловсруулах суурь мэдлэгийг авлаа.
