"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК“МОНОС ТУР” ХХК

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК🤝“МОНОС ТУР” ХХК

🇲🇳"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК “Монос Тур” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

✅Уулзалтын үеэр Монос Тур компани аялал жуулчлал, амралт сувиллын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шинэ төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо.

➡️Тус компани эрүүл мэндийн аялал жуулчлал, сувиллын хүртээмжийг сайжруулах зорилгоор сувиллын салбараа өргөтгөх, шинэ байршлуудад салбар нээх чиглэлээр ажиллаж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ хүрээнд орон нутагт салбар нээх боломжийг судлах хүсэлтээ хуваалцаж “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-тай хамтын ажиллагаатай орон нутгийн дэд бүтэц (цахилгаан, дулаан, зам, усан хангамж)-ийн талаар мэдээлэл солилцлоо.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэл төдийгүй бүс нутгийн хөгжлийг дэмжих, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогыг баримтлан ажилладаг бөгөөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлсний дараа талууд дараагийн шатны хамтын ажиллагааг тодорхойлон ажиллахаар тохиролцлоо.