БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
БИЗНЕСИЙН БЭЛЭН БАЙДАЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд
“Бизнесийн бэлэн байдал” сэдэвт сургалтыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.
![]()
Сургалтын зорилго нь гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардлагатай санхүү, маркетинг, борлуулалт, гэрээний эрх зүй зэрэг үндсэн чадваруудыг олгох, бизнесээ тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэлээ.
Сургалтад оролцогчид бизнесийн практик ур чадвар эзэмшиж, өөрсдийн төслийг цаашид хөрөнгө оруулалт татах боломжтой түвшинд боловсруулах суурь мэдлэгийг авлаа.
Сургалт цаашид 12 сарын 2-ныг дуустал долоо хоног бүрийн Баасан гарагт 10:00-15:00 цагийн хооронд "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн байранд зохион байгуулагдах болно.
Холбоо барих:
7777-1414


