БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО.
БАЯНХОШУУ ДЭД ТӨВИЙН 110 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРЛОО.
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Баянхошуу дэд төвд баригдсан эхний 110 айлын ногоон орон сууц 11 дүгээр сарын 29-нд нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.
Төслийн онцлох үзүүлэлтүүд:
Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдал багатай хийц
Явган, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогц орчин
Олон улсын EDGE ногоон барилгын сертификат
20 минутын хот бодлогын хүрээнд олон төвт хөгжлийн жишиг бүтээн байгуулалт
Төслийн хүрээнд нийт 5000 айлын ногоон орон сууц бүхий эко хороолол барихаар төлөвлөгдөж, эхний 110 айл ашиглалтад орлоо.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төслийн II бүрэлдэхүүн болох 4200 айлын ногоон орон сууцыг
“Эко хороолол ба орлогод нийцсэн ногоон орон сууцны сан”-гаар дамжуулан санхүүжүүлж байна.
Хоёр дэд төвийн хуваарилалт:
Баянхошуу дэд төв – 2,354 айл
Шархад дэд төв – 1,846 айл
Эдгээр дэд төвүүдийн төлөвлөлт нь 370–462 хүн/га нягтралтай байхаар тооцогдсон бөгөөд иргэдийн амьдрах орчны чанар, түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх юм.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн орлогод нийцсэн, хүртээмжтэй, ногоон орон сууцны загварыг санхүүжилт, хөрөнгө оруулалтын оновчтой шийдлээр хотод тогтвортой нэвтрүүлэхээр ажиллаж байна.

