НИТХ 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
НИТХ 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороогоор Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн I хэлэлцүүлэг явагдаж, салбар бүрийн хөрөнгө оруулалт, шинэ төслүүдийн талаарх санал, асуултыг хэлэлцлээ.
Төсвийн гол тоонууд:
~Нийт төсөв: 4.2 их наяд₮
~Суурь орлого: 3.49 их наяд₮
~Хөрөнгө оруулалтын зардал: 1.7 их наяд₮
~ОНХС-д: 42.6 тэрбум₮
Хөрөнгө оруулалтын чиглэл:
Гэр хорооллын орон сууцжилт
Нийтийн тээврийн шинэчлэл (трамвай, холбоос зам)
Агаар, орчны бохирдлын бууралт
Сургууль, цэцэрлэгийн хүртээмж
Эхэлсэн төслүүдийг дуусгах
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслүүд:
2025 онд ТЭЦ-5, Хог шатаах үйлдвэрийн гэрээ хийгдсэн бол ирэх онд:
Хүннү хотын 90 МВт хуримтлуур, UG Arena, Улаанбаатар трамвай, транзит зочид буудал зэрэг 16 төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл үргэлжилнэ.
Төлөөлөгчид хүний хөгжлийн төсөл дутмаг, дата төвийн зардал өндөр байгааг онцолж, дэд бүтцийн суурь хөрөнгө оруулалтад илүү анхаарах санал гаргав.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК Нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийг санхүүжилттэй холбож, оршин суугчдад хүртээмжтэй үйлчилгээ бий болгоход ил тод, тогтвортой, хүртээмжтэй хөрөнгө оруулалтын загвар нэвтрүүлэх замаар хотын амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулан ажиллаж байна.