НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГОО ХЭЛЭЛЦЛЭЭ
НИЙСЛЭЛИЙН ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГОО ХЭЛЭЛЦЛЭЭ
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, мэдээлэл технологийн асуудал хариуцсан албан хаагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөл уулзаж, мэдээлэл технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлогын талаар хэлэлцэв.
Уулзалтын эхэнд “Чимэгэ Системс” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадрал хиймэл оюун ухааны хэрэглээ, төрийн байгууллагад нэвтрүүлэх боломж, олон улсын чиг хандлагын талаар танилцуулж, баримт бичиг боловсруулалт, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, харилцагчийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, төсөв, худалдан авалт зэрэг чиглэлд AI технологи нэвтрүүлснээр үр ашиг, хэмнэлт өсөх боломжтойг онцлов.
Хотын дарга Х.Нямбаатар уулзалтын үеэр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын программ хангамж, мэдээллийн технологийн салбарт хийх шинэчлэлийн зорилтыг танилцуулж, 2026 оны төлөвлөгөөнд ухаалаг системд шилжүүлэх ажлыг тусган хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотын дата мэдээллийг нэгтгэсэн нэгдсэн платформ бий болгож, үйл ажиллагааг илүү үр ашигтай, датад суурилсан загварт шилжүүлэх нөхцөл бүрдэх юм.
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн мэдээлэл технологийн аюулгүй байдал хариуцсан менежер Н.Сэр-Од оролцож, Нийслэлийн мэдээллийн технологийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилттэй холбоотой мэдээллийг сонсож, байгууллагын төлөөллийн хүрээнд оролцоогоо хангаж ажиллалаа.