Нийслэлийн өмчит Улаанбаатар Хөрөнгө Оруулалт Менежмент ҮЦК ХХК

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

БӨӨРӨЛЖҮҮТИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ОРУУЛЛАА

   “Шинэ Сэргэлтийн Бодлого”-ын баримт бичигт тусгагдсан Төвийн Бүсийн Эрчим Хүчний 5 дахь эх үүсвэрийг шинээр барих зорилтын хүрээнд хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөлд "Нийслэлийн Хөгжлийн Сан Хувийн ХОС ТЗК" ХХК-аас 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр амжилттай хийж гүйцэтгэлээ.

   Уг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хүрээнд 2х150 МВт-ын Цахилгаан станцыг төвийн бүсийн эрчим хүчний системд холбож, эрчим хүчийг нийлүүлэхээр ажиллаж байна. Төсөл хэрэгжсэнээр Монгол улсын дотоод цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20%-ийг хангах, жил бүр өсөж буй эрчим хүчний дутагдлын нөхөх нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.