"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.


“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал хуралдаж, байгууллагын 2025–2028 оны стратеги төлөвлөлт, төслүүдийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын шинэ чиглэлүүдийг хэлэлцлээ.
Хурлын үеэр
Аудитын хорооны тайлан
Компанийн үйл ажиллагааны тайлан
Нийслэл болон бүс нутгийн хөгжлийг уялдуулах хөрөнгө оруулалтын шинэ бодлого
“Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан” болон “Эко-Сити” төслүүдийн хэрэгжилт, түншлэлийн шинэ загварыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
![]()
ТУЗ-ийн хурлын үр дүнд “Хөрөнгө оруулалтаас хөгжил рүү” уриан дор Нийслэл болон орон нутгийн эдийн засгийг дэмжих тогтвортой хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүд, шинэ үеийн ногоон төслүүд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын шинэчлэл тодорхойлогдож, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн дараагийн шинэ шатны суурь тавигдлаа.