"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,080,633,358.38 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:
Нийт 45 компанийн 1,680,904 ширхэг хувьцаа 619,487,389.79 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА:
Хоёрдогч зах зээлийн арилжаа:
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,797 ширхэг бондыг нийт 379,808,628 төгрөгөөр арилжаалав.
Д/д | Өдөр | Үнэт цаасны нэр | Арилжсан ширхэг | Үнийн дүн |
1 |
2022.06.27-2022.07.01 |
ETTD-BD-10/04/23-C0011-6.8 | 3 | 938,868 |
ETTM-BD-10/04/23-C0010-10 | 6 | 540,000 | ||
ICBN-BD-17/08/23-C0016-13 | 1,747 | 174,280,720 | ||
ICBN-BD-21/06/23-C0013-13 | 2,000 | 199,980,000 | ||
LNBD-BD-02/07/23-C0014-14 | 40 | 3,972,000 | ||
LNDA-BD-02/12/23-C0024-14 | 1 | 97,040 | ||
НИЙТ | 3,797 | 379,808,628 |
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА:
2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 127,633 ширхэг нэгж эрхийг 76,387,101 төгрөгөөр арилжаалав.
2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 4,844,965,458,764 төгрөг болсон бол ТОП-20 индекс 33175.48 нэгж болж, өмнөх долоо хоногоос 0.01 хувиар буурсан үзүүлэлттэй байна.








