Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжин ногоон эдийн засгийг хөгжүүлэх төслүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалт хийх замаар “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. 

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР

2 хувь хүртэл

САНГИЙН ӨГӨӨЖ

Хадгаламжийн хүү +

НЭГЖ ЭРХИЙН ҮНЭ

1 сая +

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА

10 жил

ДҮРМИЙН САН

100 тэрбум ₮ 

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН

2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАР:

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй дараах салбаруудын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжтой.

ЭКО СИСТЕМИЙГ ДЭМЖИХ
ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ
НОГООН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ
НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ
АГААРЫН ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ
ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРАЛТЫГ БУУРУУЛАХ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон сангийн зорилго, бодлогын баримт бичиг, төслийн онцлогт нийцүүлэн доорх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонгон хөрөнгө оруулна. 

Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл
Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл
Засгийн газрын өрийн хэрэгсэл
Гадаадын болон үндэсний валют
Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл
Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа