COP17-ЫН НОГООН БҮСЭД 300 ГАРУЙ ЗЭРЭГЦЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

COP17-ЫН НОГООН БҮСЭД 300 ГАРУЙ ЗЭРЭГЦЭЭ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

 

🌍 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Ногоон бүсэд наймдугаар сарын 28-ныг хүртэл 300 гаруй зэрэгцээ үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

📅 Ногоон бүсийн хөтөлбөрийг өдөр бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд:

📌 08.18 – Интерактив өдөр

📌 08.19 – Хүн төвт өдөр

📌 08.20 – Бизнесийн өдөр

📌 08.21 – Тогтвортой, ногоон дадлын өдөр

📌 08.23 – Тэсвэрлэх байдлын өдөр

📌 08.24 – Санхүүжилтийн өдөр

📌 08.25 – Усны өдөр

📌 08.26 – Газрын өдөр

📌 08.27 – Хүнс ба хөрсний аюулгүй байдлын өдөр

🕘 Эдгээр өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд салбарын мэргэжилтнүүд, бизнесийн байгууллагууд, төр, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг өрнөж, байгаль орчин, тогтвортой хөгжилтэй холбоотой сайн туршлага, төсөл, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулж байна.

🏭 Түүнчлэн үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн, инновац, шинэ технологийн танилцуулга, “Movie Ger” буюу “Кино гэр” зэрэг урлаг, соёлын арга хэмжээг иргэд үнэ төлбөргүй үзэж, сонирхох боломжтой.

🌱 Та бүхэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах COP17-ын Ногоон бүсээр зочилж, дэлхий болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн чиг хандлага, шинэ шийдэл, сайн туршлагуудтай танилцаарай.