Монгол Улсын тогтвортой үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн, нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна. 

МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨР

2 хувь хүртэл

САНГИЙН ӨГӨӨЖ

Хадгаламжийн хүү +

НЭГЖ ЭРХИЙН ҮНЭ

1 сая +

ДҮРМИЙН САН

310 тэрбум ₮ 

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА

10 жил

ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ОН

2020

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САЛБАР

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй дараах салбаруудын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулах боломжтой.

Бусад
Дээд бүтэц, эрчим хүч болон бусад
Авто тээвэр, үйлчилгээ
Барилга
Аж үйлдвэр
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭРЭГСЭЛ

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль болон сангийн зорилго, бодлогын баримт бичиг, төслийн онцлогт нийцүүлэн доорх хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээс сонгон хөрөнгө оруулна. 

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу гаргасан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас
Гадаад улсын Засгийн газраас гаргасан үнэт цаас
Үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрх
Алт болон бусад арилжаалах боломжтой уул уурхайн бүтээгдэхүүн
Гадаадын болон үндэсний валют
Үүсмэл санхүүгийн хэрэгсэл
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаггүй компанийн өрийн хэрэгсэл
Зохицуулалттай зах зээлд нээлттэй арилжаалагддаг компанийн өрийн хэрэгсэл
Хаалттай хувьцаат компанийн болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа
Нээлттэй хувьцаат компанийн хувьцаа
Аймаг, нийслэлийн Засаг даргын гаргасан өрийн хэрэгсэл
Засгийн газрын өрийн хэрэгсэл