Мэндчилгээ

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн хамт олны нэрийн өмнөөс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хөрөнгө оруулагчид, мэргэжлийн оролцогчид, түнш байгууллагууд Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.

Манай байгууллага нь нийслэлийн хөгжлийг дэмжих шинийг санаачлагч, тогтвортой өсөлтийг эрхэмлэгч, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг оновчтой нэмэгдүүлэх зорилготойгоор салбартаа манлайлан ажиллах алсын харааг баримталж байна.

2021 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд нийслэл нь хөрөнгийн зах зээлд шууд оролцох, бонд гаргах эрх зүйн боломж бүрдсэн нь санхүүжилтийн шинэ эх үүсвэрийг нээсэн чухал алхам болсон. Энэ хүрээнд бид бондын санхүүжилтийг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж, тухайлбал Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц, Улаанбаатар дулааны цахилгаан станц V, Агро сити эдийн засгийн тусгай бүс болон орон нутагт хэрэгжүүлэх стратегийн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, цаашдын менежментийг хариуцан ажиллаж байна.

Цаашид бид хөрөнгийн зах зээлийн гүнзгийрэл, ил тод байдал, хөрөнгө оруулалтын үр ашигт байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлж, нийслэлийн тогтвортой хөгжлийн санхүүжилтийн гол тулгуур байхыг зорьж байна.

Бидний зорилго, үйл ажиллагааг үргэлж дэмжин хамтран ажиллаж ирсэн Та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Цаашдын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Г.ГАНГАМӨРӨН
silon