COP17: ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ.

COP17: ХОТЫН ДАРГА НАРЫН ФОРУМ УЛААНБААТАР ХОТНОО ЭХЭЛЛЭЭ.

 

🌍 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд зохион байгуулагдаж буй “Хотын дарга нарын форум” Улаанбаатар хотноо эхэллээ.

🇲🇳 Форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэлэв. Тус форум нь газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, эрчимтэй хотжилтын нөлөөлөлтэй уялдсан сорилтуудыг хотуудын түвшинд хэрхэн шийдвэрлэх, тогтвортой төлөвлөлт, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон Олон Улсын хамтын ажиллагааг хэрхэн уялдуулах асуудалд төвлөрч байна.

🤝 Нээлтийн хуралдаанд "UNCCD"-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, "UN-Habitat"-ийн Гүйцэтгэх захирал Анаклодиа Россбах, "ICLEI"-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жино Ван Бегин, Найроби хотын дарга, UCLG Africa-ийн Ерөнхийлөгч Умар Ба, Бонн хотын орлогч дарга Урсула Зауттер, НҮБХХ-ийн Азийн бүсийн орлогч захирал Беате Транкман болон олон улсын байгууллага, хотуудын төлөөлөл оролцлоо.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн тус форумд оролцож байна.

🌱 Форумын хүрээнд хотын засаглал, газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, ногоон дэд бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, урт хугацааны санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ.

✅ Хотын тогтвортой хөгжлийн зорилтыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай уялдуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх нь хотуудын тэсвэрлэх чадвар, урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.