“УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ”-ААР ХОТУУДЫН НОГООН ХӨГЖИЛ, САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО.

“УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ”-ААР ХОТУУДЫН НОГООН ХӨГЖИЛ, САНХҮҮЖИЛТИЙН ХАМТЫН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО.

 

🌍 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд зохион байгуулсан “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатар хотноо өчигдөр болж өндөрлөлөө.

➡️Чуулга уулзалтаар хотын экосистемийг сэргээх, газрын доройтол, тоосжилт, шороон шуургатай тэмцэх, усны хомсдол, ган гачгийн эрсдэлийг бууруулах, хотын өсөлт, шилжилт хөдөлгөөн, газар ашиглалтыг тогтвортой төлөвлөх, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалт болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэв.

✅Мөн “Олон түвшний засаглал болон түншлэлээр дамжуулан орон нутгийн хэмжээнд газрын доройтлыг тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх манлайллыг сайжруулах нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

✅Чуулга уулзалтын үр дүнд хот, бүс нутгийн засаг захиргааны нийтлэг байр суурь, хамтын зорилтыг тусгасан “Улаанбаатарын тунхаглал”, дэвшүүлсэн зорилтуудыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай уялдуулах “Улаанбаатарын санаачилга”-ыг дэвшүүлсэн юм.

🇲🇳"Улаанбаатарын тунхаглал”-д орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааг газрын доройтол, уур амьсгал, биологийн олон янз байдал, усны асуудлыг шийдвэрлэхэд чухал түнш гэж тодорхойлж, орон нутгийн түвшний оролцоог бодлого, хэрэгжилттэй илүү нягт уялдуулахыг онцолжээ.

✅ Мөн байгальд суурилсан шийдэл, экосистемийн нөхөн сэргээлт, гангийн тэсвэрлэх чадвар, тогтвортой дэд бүтцийн төслүүдэд урт хугацааны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төсөл бэлтгэл, техникийн туслалцаа болон хөрөнгө оруулалтын төслүүдийн багцыг хөгжүүлэх шаардлагыг тусгасан байна.

🇲🇳 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ хотын хөгжил, газар, ус, байгаль орчны асуудлыг харилцан уялдаатай авч үзэх шаардлагатайг онцолж, орон нутгийн ногоон төслүүдийг хэрэгжих боломжтой түвшинд боловсруулан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудтай холбох нь цаашдын чухал алхам болохыг тэмдэглэлээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн ногоон болон тогтвортой хөгжлийн төслүүдийг хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, санхүүжилтийн эх үүсвэртэй холбох үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.