БНСУ-ЫН СТАРТАП ЭКОСИСТЕМИЙН ТУРШЛАГАТАЙ ТАНИЛЦЛАА.
![]()
“2026 Ulaanbaatar Startup Town – Training Program for Startup Support Professionals” хөтөлбөр 2026 оны наймдугаар сарын 10–14-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдлаа.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид SVC Seoul, Korea Startup Forum, Seoul Social Venture Hub, Seoul Startup Hub Gongdeok, MARU360, TIPS Town & Global Startup Center, Korea University Makerspace зэрэг стартапын экосистемийн байгууллагуудаар зочилж, тэдгээрийн үйл ажиллагаа, гарааны бизнесийг дэмжих бүтэц, хөрөнгө оруулалттай холбох болон өсөлтийн дараагийн шатанд хүргэх арга барилтай танилцав.
![]()
БНСУ-ын стартапын экосистем нь төр, хувийн хэвшил, их сургууль, хөрөнгө оруулагч болон акселераторуудын оролцоог уялдуулж, бизнесийн санааг бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлэхээс эхлээд хөрөнгө оруулалт татах, Олон Улсын зах зээлд нэвтрэх хүртэлх үе шатанд дэмжлэг үзүүлдгээрээ онцлог юм.
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-аас Сангийн менежер Т.Сайнбат тус хөтөлбөрт оролцож, стартапын санхүүжилт, венчур болон импакт хөрөнгө оруулалт, гарааны бизнесийг бойжуулах болон хөрөнгө оруулагчидтай холбох чиглэлээр БНСУ-ын туршлагыг судлалаа.
Хөтөлбөрийн хүрээнд судалсан БНСУ-ын туршлагыг “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн итгэмжлэн удирдаж буй Нийслэлийн гарааны бизнесийг дэмжих сангийн үйл ажиллагаатай уялдуулан, гарааны бизнесүүдийн санхүүжилтийн хүртээмж, хөрөнгө оруулалт татах чадавх, бойжуулалтын орчныг сайжруулах чиглэлээр ашиглах боломжийг судалж байна.
Мөн стартапын экосистемийг хөгжүүлэх, Олон Улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд БНСУ-ын холбогдох байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна.



