COP17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ, ШИЙДЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

COP17: САНХҮҮЖИЛТИЙН ӨДӨР БОДИТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОЛОМЖ, ШИЙДЛҮҮДИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА.

 

🌍 НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /UNCCD COP17/-ын хүрээнд өнөөдөр “Санхүүжилтийн өдөр” үргэлжилж байна. Энэ өдрийн хэлэлцүүлэг газрын доройтол, ган, цөлжилтийн эсрэг шийдлүүдийг бодит санхүүжилттэй уялдуулах, төр, хувийн хэвшил болон Олон Улсын байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд төвлөрч байна.

🇲🇳 Монгол Улсын хувьд бэлчээрийн нөхөн сэргээлт, тогтвортой мал аж ахуй, ноолуурын нийлүүлэлтийн сүлжээ, газрын тогтвортой менежмент зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт татах боломжийг Олон Улсын түншүүдэд танилцуулах чухал өдөр болж байна.

🇲🇳✅ Санхүүжилтийн өдрийн арга хэмжээнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн оролцож, хотын ногоон шилжилтийн төслүүдийн санхүүжилт, Олон Улсын түншлэлтэй холбоотой хэлэлцүүлгүүдэд оролцлоо.

🌱 "COP17"-ийн өдрүүдэд манай компани Олон Улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудаа ахиулж байна. Тухайлбал, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт /GGGI/-тэй хамтран хөгжүүлж буй Улаанбаатар хотын ногоон төслүүдэд 250 сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалт татах чиглэлээр урьдчилсан гэрээ байгуулсан.

➡️ Цаашид эдгээр төслийн бэлтгэлийг Олон Улсын санхүүжүүлэгч байгууллагуудын шаардлагад нийцүүлэх, хөрөнгө оруулалтын бүтэц, хэрэгжилтийн нөхцөлийг нарийвчлан боловсруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна.