НИЙСЛЭЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН САН ХОТЫН САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИНЭ.

НИЙСЛЭЛИЙН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН САН ХОТЫН САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ДЭМЖИНЭ.

 

🇲🇳 Улаанбаатар хотын хэмжээнд хэрэгжиж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн цар хүрээ нэмэгдэхийн хэрээр эдийн засаг, санхүү, төсөв болон төслийн хэрэгжилттэй холбоотой эрсдэлийг урьдчилан тооцож, тэдгээрийн нөлөөллийг бууруулах санхүүгийн бэлтгэл чадавх чухал болж байна.

➡️"Нийслэлийн Эрсдэлийн удирдлагын сан" нь Нийслэлийн санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах, урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын төсөв, хөрөнгө оруулалт болон хотын стратегийн төслүүдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг хязгаарлахад чиглэсэн санхүүгийн нөөц бүрдүүлэх ач холбогдолтой юм.

➡️ Эрсдэлийн удирдлагыг зөвхөн үүссэн асуудлыг шийдвэрлэх бус, болзошгүй эрсдэлийг урьдчилан үнэлж, санхүүгийн алдагдлыг бууруулах, төсөл хөтөлбөрийн тасралтгүй хэрэгжилтийг хангах тогтолцооны нэг хэсэг болгон хөгжүүлэх шаардлагатай байдаг.

📊Сангийн үйл ажиллагаа нь Нийслэлийн өр төлбөр, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эрсдэлийг илүү зохистой удирдах, хотын санхүүгийн сахилга бат болон урт хугацааны төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх боломжтой.

🇲🇳✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь "Нийслэлийн Эрсдэлийн удирдлагын сан"-г итгэмжлэн удирдаж, сангийн хөрөнгийн мэргэжлийн удирдлага, эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн төлөвлөлтийг Нийслэлийн урт хугацааны хөгжлийн зорилттой уялдуулах чиглэлээр ажиллаж байна.

✅ "Нийслэлийн Эрсдэлийн удирдлагын сан" нь хотын санхүүгийн дархлааг нэмэгдүүлж, төлөвлөсөн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг гэнэтийн санхүүгийн дарамтаас хамгаалах чухал суурь болох юм.