ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАХ БЭЛТГЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ.

 

🇲🇳 Монгол Улсын Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглал, санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг Олон Улсын жишигт нийцүүлэн сайжруулж, Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд багцлан дотоодын болон Олон Улсын хөрөнгийн зах зээлд гаргах чиглэлээр ажиллаж байна.

➡️ Энэ хүрээнд төрийн өмчит компаниудыг Олон Улсын аргачлалаар үнэлж, эрэмбэлэх, компанийн засаглал болон санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах, үнэт цаасыг нийтэд санал болгоход бэлтгэх ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

🌐 Олон Улсын туршлагаас үзэхэд төрийн өмчит активыг мэргэжлийн хөрөнгө оруулалтын удирдлагад шилжүүлж, компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн үзүүлэлтийг сайжруулсны үндсэн дээр хөрөнгийн зах зээлд гаргах загвар өргөн ашиглагдаж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн хувьд Нийслэлийн төсөл, активыг хөрөнгө оруулалтын шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, санхүүжилтийн бүтэц боловсруулах, хөрөнгийн зах зээлийн эх үүсвэртэй холбох чиглэлээр ажиллаж байна. Төрийн болон Нийслэлийн өмчит активын засаглал, үнэлгээ, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг сайжруулах бодлого нь урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой.

📊 Төрийн өмчит томоохон активуудыг ил тод, зах зээлийн зарчимд суурилсан удирдлагад шилжүүлж, хөрөнгө оруулагчдад нээлттэй болгох нь дотоодын хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний хүрээг тэлэхийн зэрэгцээ урт хугацааны санхүүжилтийн шинэ эх үүсвэр бий болгох боломжтой юм.