МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

 

🇲🇳 2026 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 54.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 24.7 хувиар өссөн байна. Оны эхний саруудад ажиглагдсан өндөр өсөлтийн хурд сүүлийн саруудад тодорхой хэмжээнд саарчээ.

📈 Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг бүтцээр нь авч үзвэл төгрөгийн хадгаламж 13.2 нэгж хувь, төгрөгийн харилцах 7.0 нэгж хувь, гадаад валютын харилцах 5.4 нэгж хувь, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 0.2 нэгж хувийн өсөлтийн нөлөө үзүүлсэн бол гадаад валютын хадгаламж 1.0 нэгж хувиар бууруулах нөлөө үзүүлжээ.

🌐 Өсөлтийн эх үүсвэр талаас гадаад цэвэр актив голлох нөлөө үзүүлж, жилийн өсөлтийн 17.1 нэгж хувийг бүрдүүлсэн байна. Энэ нь эдийн засаг дахь гадаад валютын урсгал болон гадаад секторын үзүүлэлтүүдтэй холбоотой. Харин дотоод цэвэр актив 7.6 нэгж хувийн нөлөө үзүүлсэн нь дотоодын зээл, санхүүжилтийн өсөлт мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд нөлөөлж байгааг харуулж байна.

➡️ Мөнгөний нийлүүлэлт өсөж байгаа нь банк, санхүүгийн систем дэх эх үүсвэр нэмэгдэж буйг илэрхийлэхийн зэрэгцээ зээл, хөрөнгө оруулалт болон үнэт цаасны зах зээлд чиглэх хөрөнгийн боломжийг нэмэгдүүлэх нөхцөл болдог. Үүний зэрэгцээ мөнгөний өсөлт өндөр түвшинд хадгалагдаж байгаа үед инфляц, зээлийн өсөлт болон санхүүгийн тогтвортой байдлын үзүүлэлтүүдийг хамтатган авч үзэх шаардлагатай.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь мөнгө, санхүүгийн зах зээлийн өөрчлөлт, эх үүсвэрийн нөхцөл болон хөрөнгө оруулалтын орчныг тогтмол судалж, Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдэд тохирсон санхүүжилтийн хувилбар боловсруулан ажиллаж байна.