ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРИН ДЭХ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА

ХИЙМЭЛ ОЮУНЫ ЭРИН ДЭХ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИНЭ ЧИГ ХАНДЛАГА

 

🌏Хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй тэлэхийн хэрээр дата төвүүдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж, 24/7 тасралтгүй, найдвартай, нүүрстөрөгчийн ялгарал багатай эрчим хүчний эх үүсвэр бүрдүүлэх шаардлага улам чухал болж байна.

⚛️ Энэ өөрчлөлт цөмийн эрчим хүчийг дахин анхаарлын төвд авчирч байна. АНУ, Европ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнууд цөмийн эрчим хүчний хүчин чадлаа сэргээх, нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа бөгөөд жижиг модуль реактор (SMR) болон урт хугацааны цахилгаан нийлүүлэлтийн шийдлүүд технологийн компаниудын сонирхлыг татаж байна.

📊 Дата төвүүдийн дэлхийн цахилгаан хэрэглээ 2024 оны 415 ТВт·ц-аас 2030 он гэхэд 950 ТВт·ц орчимд хүрэх төлөвтэй. Өсөлтийн томоохон хэсгийг хиймэл оюунтай холбоотой тооцооллын ачаалал бүрдүүлэхээр байна.

➡️ Гэхдээ цөмийн төслүүд өндөр анхны хөрөнгө оруулалт, урт хугацааны лиценз, барилга угсралт болон дэд бүтцийн шаардлагатай. Иймээс энэ чиглэл нь 2030-аад оноос эрчимжих урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж болж байна.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Монгол Улсад “Ногоон дата төв” байгуулах санаачилгын хүрээнд төслийг хөрөнгө оруулалтын боломж болгон хөгжүүлэх, Олон Улсын технологийн компани, хөрөнгө оруулагчид болон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татан оролцуулах чиглэлээр ажиллаж байна.