ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

ГАРААНЫ БИЗНЕСҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

 

🇲🇳 “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн төлөөлөл БНСУ-ын “IMPACT FOUNDATION”-ийн ТУЗ-ийн дарга Дэвид Ко (David Koh), “Bright Tamara” Олон Улсын бизнесийн зөвлөх үйлчилгээний компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улс дахь гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлтгэх чиглэлээр санал солилцлоо.

🇰🇷 “IMPACT FOUNDATION” нь гарааны бизнесийг илрүүлэх, хөгжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлтгэх, акселератор болон бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. Тус байгууллагын “IMPACT UPI” хөтөлбөр нь сонгогдсон стартапуудыг 16 долоо хоногийн хугацаанд сургалт, менторшип, бизнес хөгжүүлэлтийн дэмжлэгт хамруулж, цаашид хөрөнгө оруулагчидтай холбогдох, санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

➡️ Уулзалтаар Монгол Улс дахь өсөлтийн боломжтой гарааны бизнесүүдийг сонгон шалгаруулах, хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг нь нэмэгдүүлэх, акселератор болон менторын хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэв.

✅ Түүнчлэн БНСУ-ын Жижиг, дунд бизнес, стартапын яам болон “KISED”-ийн хэрэгжүүлдэг “K-Scouter” хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улс дахь технологийн стартапуудыг БНСУ-ын стартапын экосистем, хөрөнгө оруулагчидтай холбож, тус улсын зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг сайжруулах, Олон Улсын хөтөлбөрт хамрагдах болон гадаад зах зээлд нэвтрэх сувгийг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна.