МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

 

🇲🇳 Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр, мэдлэг туршлагаа зориулж ирсэн нийт ахмад буурлууддаа Олон улсын ахмадын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

🌏 НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан 45/106 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын ахмадын өдөр болгон тэмдэглэхээр зарласан. ✅Энэхүү өдөр нь ахмад настнуудын нийгэм, эдийн засаг, гэр бүл, хамт олонд оруулж буй хувь нэмрийг үнэлэхийн зэрэгцээ тэдний оролцоо, халамж, хамгаалал болон амьдралын чанарт анхаарал хандуулах ач холбогдолтой юм.

🇲🇳 Өнөөгийн Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтын суурийг тавьж, улс, нийслэлийнхээ хөгжил дэвшилд мэдлэг, хөдөлмөр, туршлагаа зориулсан ахмад үеийнхний хувь нэмэр үнэлж баршгүй билээ.

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж, ахмад үеийн бүтээсэн хөгжлийн суурийг үргэлжлүүлэн ирээдүй хойч үедээ тогтвортой, хүртээмжтэй хотыг бий болгоход хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

💐 Нийт ахмад буурлууддаа эрүүл энх, урт удаан нас, аз жаргал, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.