ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ МЭДЭЭ



🌍 Дотоод болон Олон Улсын санхүүгийн зах зээлийн гол үзүүлэлтүүд 2026 оны аравдугаар сарын 2-ны байдлаар шинэчлэгдлээ.

📈 Макро эдийн засаг
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалсан. 2026 оны есдүгээр сарын сүүлчийн байдлаар инфляц улсын хэмжээнд 12.5 хувь, Улаанбаатар хотод 11.6 хувь байна. Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэн нь инфляц буурахад нөлөөлсөн ч шатахуун, эрчим хүч, цалин болон төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан инфляц дахин нэмэгдэх эрсдэл хэвээр байна.
(Эх сурвалж: Монголбанк)

📊 Валютын ханш
Монголбанкнаас аравдугаар сарын 1-ний өдөр зарласан албан ханшаар 1 ам.доллар 3,595.72 төгрөг байна.
(Эх сурвалж: Монголбанк)

📊 Монголын хөрөнгийн бирж
аравдугаар сарын 1-ний байдлаар нийт 9.27 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан байна. Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ.
(Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж)

🌐 Олон Улсын зах зээл
Аравдугаар сарын 1-ний арилжаагаар АНУ-ын хөрөнгийн зах зээл бага хэмжээний өсөлттэй хаагдлаа. Dow Jones 0.04 хувь, S&P 500 0.20 хувь, Nasdaq 0.04 хувиар тус тус өсөв. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2002 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсний дараа буурсан нь хувьцааны зах зээлд тодорхой дэмжлэг үзүүлэв. Харин эрчим хүчний зах зээлд нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, Brent $102.31, WTI $92.87-д хаагдсан байна.
(Эх сурвалж: Reuters)

🇲🇳✅ “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь макро эдийн засаг, валютын ханш, Монголын хөрөнгийн биржийн арилжаа, түүхий эд болон Олон Улсын индексүүдийг нэг дороос харьцуулан харах боломжтой зах зээлийн мэдээллийн цахим хуудсыг хөгжүүлж байна.

➡️ Тус цахим хуудаснаас тухайн өдрийн гол үзүүлэлтүүдээс гадна өмнөх үеийн зах зээлийн мэдээллийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

👉 Дэлгэрэнгүй: https://ubim3medee.netlify.app/