ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНЫ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 217 дугаар тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэдэг.
Байгууллагын хөгжил, хүний нөөцийн бодлогын хэрэгжилт, ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, тэгш боломж бүхий ажлын орчныг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүний нөөцийн салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе!
![]()
“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь хүний эрхийг хүндэтгэх, хөдөлмөрийг шударгаар үнэлэх, ажилтнуудын мэргэжлийн хөгжил, тэгш оролцоог дэмжих зарчмыг эрхэмлэн ажиллаж байна.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭТГЭЖ, ТЭГШ БОЛОМЖИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ!