УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 26.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН НИЙТ ОРЛОГО 26.1 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ.

 

🇲🇳Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2026 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөг буюу 17.2 хувиар өсжээ.

📊Тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 22.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөг буюу 10.6 хувиар нэмэгдсэн байна.

📌 Төсвийн орлогын гүйцэтгэл нь улсын санхүүгийн чадавх, төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн орчныг үнэлэхэд анхаарах гол үзүүлэлтүүдийн нэг юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь төсвийн гүйцэтгэл, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судалж, Нийслэлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн боломжийг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Дэлгэрэнгүй мэдээллийг:

https://www.1212.mn/mn/dissemination/102923166