2027 ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТӨСӨЛД 17 АРГА ХЭМЖЭЭ ТУСГАЖЭЭ

2027 ОНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТӨСӨЛД 17 АРГА ХЭМЖЭЭ ТУСГАЖЭЭ

 

🇲🇳Монголбанкны боловсруулсан 2027 онд баримтлах мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийн төсөлд үнийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хоёр чиглэлийн нийт 17 арга хэмжээ тусгажээ. Үүнээс 7 нь үнийн тогтвортой байдал, 10 нь банкны салбарт чиглэж байна.

➡️Төсөлд инфляцыг дунд хугацаанд 5 орчим хувьд тогтворжуулах, Монголбанкны хараат бус байдал, засаглалыг бэхжүүлэх, төсөв болон мөнгөний бодлогын уялдааг сайжруулах зорилт дэвшүүлсэн байна. Мөн Монголбанкны хуримтлагдсан 6.9 их наяд төгрөгийн алдагдлыг ил тод шийдвэрлэхээр тусгажээ.

📊Санхүүгийн салбарт их өгөгдөлд суурилсан хяналт шалгалт, нээлттэй банк, төлбөрийн шинэ технологийг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн банкнуудаас авдаг тайлан, мэдээллийн боловсруулалтыг автоматжуулж, автоматжуулалтын түвшнийг 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн хөгжлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн боломж бүрдүүлэх чиглэлээр ажилладаг. Тиймээс инфляцыг тогтворжуулах, санхүүгийн салбарын найдвартай байдлыг бэхжүүлэх бодлого нь төслүүдийн санхүүжилтийн орчин, хөрөнгө оруулалтын шийдвэрт чухал нөлөөтэй юм.

Эх сурвалж: Монголбанк.