“ХОТЫН ДАРГА СОНСОЖ БАЙНА” 150-150 СИСТЕМИЙН ЦАХИМ СУРГАЛТАД ОРОЛЦЛОО.
🇲🇳Нийслэлийн хэмжээнд иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд ашигладаг “Хотын дарга сонсож байна” 150-150 системийн цахим сургалт зохион байгуулагдлаа.
➡️Сургалтаар системийн зорилго, хэрэглээ, бүртгэл болон байгууллагуудын хариуцах чиг үүргийн талаар танилцуулж, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, холбогдох байгууллагад хуваарилах, шийдвэрлэлтийг хянах үйл явцыг тайлбарлав. Мөн системийн хэрэглээтэй холбоотой асуулт, хариулт өрнүүлж, оролцогчдын санал хүсэлтийг сонслоо.
🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК-ийн ажилтнууд сургалтад оролцож, иргэдийн санал хүсэлтийг бүртгэх, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх, явцыг хянах талаарх мэдээлэл авлаа. Сургалтад хамрагдсан байгууллагуудын ажилтнууд системийн ашиглалтыг хэвшүүлж, иргэдийн хүсэлтэд шуурхай хариу өгөхөд анхааран ажиллах юм.