НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ХУРАЛДЛАА.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр цаг үеийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Зөвлөгөөнд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК”-ийн төлөөлөл оролцов.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор томуугийн вакцинжуулалтын явц, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мөн хүүхдийн эрхийн тулгамдсан асуудал, “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд нийслэлд “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, бизнесийн орчныг сайжруулах талаар ярилцав.
Түүнчлэн “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт ирсэн санал, хүсэлт, гомдлын шийдвэрлэлт болон нийслэлийн Засаг даргаар томилогдсоноос хойш өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

