ҮР ДҮНД СУУРИЛСАН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН СУРГАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2026 оны аравдугаар сарын 16, 19-ний өдрүүдэд зохион байгуулж буй “Үр дүнд суурилсан бодлого төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт” сургалтад Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн албаны ахлах хянан шалгагч Б.Аззаяа, эрсдэлийн менежер Ж.Батцэнгэл нар оролцож байна.
Сургалт нь Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх мэдлэг, чадварыг сайжруулах зорилготой юм.
Хөтөлбөрт үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүй, үр дүн болон шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, бодлогын баримт бичиг боловсруулах, төлөвлөлт ба төсөвлөлтийн уялдааг хангах, хэрэгжилтийг хянах, тайлагнах, үнэлэх арга зүйн сэдвүүд багтжээ.

