“УЛААНБААТАР СТАРТАП ТАУН” ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

“УЛААНБААТАР СТАРТАП ТАУН” ХУРДАСГУУР ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

 

🇲🇳🇰🇷Стартап бизнесүүдийн чадавхыг бэхжүүлж, өсөлтийг хурдасгах зорилготой “Улаанбаатар Стартап Таун” хөтөлбөрийн нээлт аравдугаар сарын 18-нд боллоо.

➡️Хөтөлбөрийн хүрээнд бизнесийн санаагаа туршиж, эхний үр дүнгээ гаргасан 10 гарааны компанид зургаан долоо хоногийн эрчимжүүлсэн дэмжлэг үзүүлнэ. Компани бүрийн хэрэгцээ, тулгамдсан асуудлыг тодорхойлох ганцаарчилсан үнэлгээ хийж, менторын уулзалтаар шийдэл боловсруулах болон хэрэгжилтийг ахиулахад чиглэх юм.

✅Мөн оролцогчид хөрөнгө оруулалт татах танилцуулгаа бэлтгэж, арваннэгдүгээр сарын 24-нд болох демо өдөр бизнесээ хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Үнэлгээнд асуудлын тодорхой байдал, шийдлийн технологийн түвшин, хэрэгжих боломж, бизнесийн өсөлтийн төлөв болон оролцоог харгалзана.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь гарааны бизнесүүдийн хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчидтай холбох болон Олон Улсын зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.