БОГИНО ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУДАД ЧИГЛЭСЭН УРСГАЛ НЭМЭГДЭВ.

БОГИНО ХУГАЦААТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГУУДАД ЧИГЛЭСЭН УРСГАЛ НЭМЭГДЭВ.

 

🌍 2026 оны аравдугаар сарын эхний долоо хоногт богино хугацаат Засгийн газрын үнэт цаас, хадгаламжид хөрөнгө оруулдаг сангууд 166.4 тэрбум ам.долларын хөрөнгө шинээр татжээ. Энэ нь 2020 оны дөрөвдүгээр сараас хойших долоо хоногийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

🇺🇸 АНУ-ын сангууд 72.3 тэрбум ам.доллар татаж, удирдаж буй хөрөнгийн хэмжээ нь 8.0 их наяд ам.долларт хүрчээ. Мөн дэлхийн бондын сангууд 33.8 тэрбум ам.долларын хөрөнгө татсанаас 16.2 тэрбум нь АНУ-ын Засгийн газрын үнэт цаасны сангуудад төвлөрсөн байна.

➡️Зах зээлийн хүү өсөхөд богино хугацаат үнэт цаасны өгөөж нэмэгдэж, хөрөнгө оруулагчид тогтвортой өгөөжийг илүү сонирхох хандлагатай байна.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлахдаа зах зээлийн хүү, хөрөнгийн урсгал, эрсдэлийн өөрчлөлтийг харгалзан үздэг. ➡️Эдгээр санд төвлөрсөн хөрөнгө хувьцааны зах зээл рүү шилжих боломжтой ч бодит нөлөө нь зах зээлийн нөхцөлөөс хамаарна.