"COME-UP 2026"- МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨХ ГАРААНЫ 3 КОМПАНИЙГ СОНГОНО.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК, "Нийслэлийн Бизнес, инновацын газар", БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, стартапын яам (MSS), Стартап, энтрепренер хөгжлийн хүрээлэн (KISED)-тэй хамтран “COMEUP 2026 – Global Startup Festival”-д Монгол Улсаас оролцох гарааны компаниудыг сонгон шалгаруулж байна.
Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, байгуулагдаад 7 жил болоогүй бөгөөд БНСУ-ын зах зээлд нэвтрэх зорилготой гарааны компаниуд бүртгүүлэх боломжтой.
Сонгон шалгаруулалт гурван үе шаттай явагдана. Эхний шатанд ирүүлсэн материалыг хянаж, шаардлага хангасан компаниудаас төслөө танилцуулан шилдэг 6-д шалгарна. Эцсийн шатанд англи хэлээр танилцуулга хийж, Монгол Улсыг төлөөлөн оролцох 3 компанийг сонгоно.
Шалгарсан компаниуд 2026 оны 12 дугаар сарын 9–11-ний өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотын COEX үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдах арга хэмжээнд оролцоно. Оролцогчдын хоёр талын нислэг болон зочид буудлын зардлыг зохион байгуулагч тал хариуцна.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 10 дугаар сарын 25-ны 12:00 цаг
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7011-1291
Технологи, инновацын шийдлээ Олон Улсын зах зээлд танилцуулж, бизнесээ өргөжүүлэх зорилготой гарааны компаниудыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.



