СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД 140.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭВ.

СТРАТЕГИЙН НӨӨЦ БҮРДҮҮЛЭХЭД 140.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЙДВЭРЛЭВ.

 

🇲🇳2026 оны төсвийн тодотголоор стратегийн нөөц бүрдүүлэхэд 140.9 тэрбум төгрөг шийдвэрлэж, хүнс, түлш, шатахууны үнийн өсөлтийг хязгаарлах арга хэмжээг баталлаа.

📌 Өдөр тутмын хүнсний хэрэгцээг хангах зорилгоор 20 мянган тонн мах нөөцөлнө.

📌 Өрхийн цалин, тэтгэврийн орлогыг хамгаалах хүрээнд 12 мянган тонн төмс, хүнсний ногоо, 100 мянган тонн улаанбуудай нөөцлөхөөр шийдвэрлэв.

📌 Шатахууны гурван сарын нөөц бүрдүүлэх сав барьж, зоорь, агуулахын багтаамжийг 20 мянган тонноор нэмэгдүүлнэ.

Эх сурвалж: МУЗГ

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан ажилладаг. ➡️Хүнс, шатахууны нийлүүлэлт болон үнийн тогтвортой байдал нь хотын төслүүдийн зардал, хэрэгжилтэд нөлөөлдөг тул стратегийн нөөц бүрдүүлэх шийдвэрүүд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд мөн ач холбогдолтой юм.