БАЯНХОШУУ, ШАРХАД ДЭД ТӨВД 454 АЙЛЫН НОГООН ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.
Баянхошуу, Шархад дэд төвд баригдаж буй нийт 454 айлын ногоон орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил үргэлжилж байна.
Баянхошуу дэд төвийн 6 блок, 226 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.
Шархад дэд төвийн хоёрдугаар ээлжийн 6 блок, 228 айлын орон сууцны барилга угсралт, гадна тохижилтын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн дараагийн шатанд 4,200 айлын орлогод нийцсэн ногоон орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ шатны санхүүжилтийг “Эко хороолол, орлогод нийцсэн орон сууцны сан” -аар дамжуулан гүйцэтгэх бөгөөд сан нь барилгын төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүжилт олгох, арилжааны банкуудаар дамжуулан орон сууц худалдан авах өрхүүдэд урт хугацааны ногоон зээл хүргэх зорилготой юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь тус сангийн нэгж эрх эзэмшигчийн хувьд 4,200 айлын төслийн санхүүжилтийн бэлтгэл, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.