ИРГЭДИЙН ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭ, ХҮРТЭЭМЖИЙН СУДАЛГААНД ИДЭВХТЭЙ ХАМРАГДАНА УУ
Иргэдийн орон сууцны бодит хэрэгцээ, төлбөрийн чадвар болон орон нутгийн онцлогийг тодорхойлох судалгааг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас зохион байгуулж байна.
Судалгааны дүнг орон сууцны хөтөлбөр, төслийг төлөвлөх, иргэдийн хэрэгцээнд нийцсэн орон сууцны бодлогыг хэрэгжүүлэхэд ашиглах юм.
Иймд иргэд та бүхэн QR кодыг уншуулан 2026 оны аравдугаар сарын 30-ны дотор судалгаанд идэвхтэй хамрагдана уу.
Судалгааны хариултыг нэгтгэсэн байдлаар боловсруулж, хувийн мэдээллийг тайланд оруулахгүй болно.