УЛААНБААТАР ХОТЫН 387 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
1639 онд байгуулагдсан Өргөө нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл болжээ. 1912 онд Нийслэл хүрээ, 1924 оноос Улаанбаатар хэмээн нэрлэсэн Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан арга хэмжээ энэ сарын 24–30-нд зохион байгуулагдана.
Аравдугаар сарын 24-нд Монгол бөхийн өргөөнд 256 бөхийн барилдаан болж, 28-нд хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт болон “Улаанбаатар” жүжгийн нээлт болно. Ойн өдөр буюу 29-нд хүндэтгэлийн ёслол, Нийслэлийн туг мандуулах арга хэмжээ, Сүхбаатарын талбайд дууны “Open mic” зохион байгуулна. Харин 30-нд Нийслэлийн иргэд, төрийн албан хаагчдад шагнал гардуулна. Үзэсгэлэн худалдаа, кино наадам, музейн нээлттэй өдөр зэрэг бусад арга хэмжээ мөн хөтөлбөрт багтжээ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь хотын хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

