“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХКАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХКАЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК🤝АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч Э.Тэнгисболд, Гишүүнчлэл, хөрөнгө оруулалт хариуцсан менежер Б.Цэцэгмаа нартай уулзалт хийлээ.

✅Уулзалтын хүрээнд хоёр байгууллага дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцсон ба үүнд:

1️⃣ Аймаг, сумдын аялал жуулчлалын холболтуудыг хөгжүүлэх, бүс нутгийн онцлогт тулгуурласан зорилтот төслүүдийг хэрэгжүүлэх;

2️⃣ Хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах, аялал жуулчлалын салбар дахь бүтээн байгуулалт, шинэ боломжуудыг санхүүжүүлэх загваруудыг бүрдүүлэх.

✅Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь 600 гаруй компани, байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, салбарын бодлого, стандарт, хөгжлийн чиглэлд бодитой оролцоотой, яамны зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн боломжуудыг дэмжих хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар төлөвлөж байна.