“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК “ЧЕЙНАП” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.
“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК “ЧЕЙНАП” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь дижитал хөрөнгийн экосистем, токенжуулалт болон санхүүгийн дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр Сингапурын “ЧейнАп” (Chain Up. LTD) ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Чун Хо болон "Эй Ай" группын блокчейны зөвлөх Д.Чадраабал нартай уулзалт хийлээ.
![]()
"ЧейнАп” (Chain Up. LTD) ХХК нь “Таны дижитал хөрөнгийн бизнесийн зорилгыг бодит болгоно” (Turn your Digital Asset Business Vision into Reality) уриан дор 30 гаруй улсын 1000 гаруй байгууллагад дижитал хөрөнгийн бирж, хотын санхүүжилт, токенжуулсан хөрөнгийн аюулгүй хадгалалт (MPC), токенжуулалт зэрэг цогц технологийн шийдлүүдийг санал болгон нийлүүлдэг финтек салбарын тэргүүлэгч компани юм.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн дэд бүтэц, төр, хувийн хэвшлийн төсөл, ногоон санхүүжилт болон хөрөнгийн токенжуулалтын боломжийг олон улсын технологийн шийдэлтэй уялдуулах хүрээнд “ЧейнАп” (Chain Up. LTD) ХХК-ийн туршлагыг судлан, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохоор ажиллаж байна.