"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО
"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААН БОЛЛОО
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит бус хуралдаанаа зохион байгуулж, 2026 онд хэрэгжүүлэх төсөв, хөрөнгө оруулалтын бодлого болон компанийн засаглалын өөрчлөлтийн талаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцлээ.
Хэлэлцсэн гол асуудлууд:
~2025 оны ажлын гүйцэтгэл,
~Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт,
~ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох тухай болон бусад үйл ажиллагааны асуудлуудыг хэлэлцлээ.
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Нийслэлийн стратегийн төслүүдийг санхүүжилт, хөрөнгө оруулалтын хувьд мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах, компанийн засаглалын чанарыг сайжруулах чиглэлд тогтмол
хуралдаж, шийдвэр гарган ажиллаж байна.

