“НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАРУУНБҮРЭН СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ ОНЛАЙН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргатай онлайн уулзалт зохион байгуулж, сумын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж болох хөрөнгө оруулалтын чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

✅Уулзалтын үеэр Баруунбүрэн сумын хөгжлийн өнөөгийн байдал, орон нутгийн дэд бүтэц, ажлын байр нэмэгдүүлэх боломж, ногоон хөгжлийн чиглэлд хэрэгжүүлж болох төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулсан ба мөн орон нутгийн онцлогт тулгуурласан орон сууцжилтын загвар төсөл, инженерийн дэд бүтцийн шинэчлэл, жижиг дунд үйлдвэрлэл дэмжих санхүүжилтийн механизмууд, эдийн засгийн бүсийн хөгжлийн концепц зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК -ийн зүгээс орон нутгийн тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын шийдлүүдийг танилцуулж, шаардлагатай судалгаа боловсруулалт, санхүүжилтийн загвар, төр, хувийн түншлэлийн хамтын ажиллагааны боломжуудыг нээлттэй байгааг онцоллоо.

🤝 Уулзалтын дүнд талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлж, дараагийн шатны газар дээрх үнэлгээ, урьдчилсан судалгааг хамтран хийхээр тохиролцлоо.