ИРЭХ ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ СХЕМ, САНХҮҮЖИЛТИЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО.
ИРЭХ ЖИЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЭ СХЕМ, САНХҮҮЖИЛТИЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО.
![]()
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК–ний хамт олонтой уулзаж, Нийслэлийн 2026–2030 оны хөгжлийн бодлого, орон сууцжилт болон дэд бүтцийн санхүүжилтийг олон эх үүсвэрээр татах шинэ загваруудын талаар санал солилцов. Мөн “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК–аас хэрэгжүүлж буй төслүүдийг хотын хөгжлийн бодлоготой уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг өргөжүүлэх чиглэлээр ярилцлаа.
![]()
Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн томоохон бүтээн байгуулалт, инженерийн дэд бүтэц, санхүүжилтийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь мэргэжлийн менежмент бүхий байгууллага гэдгийг онцолж, ажлын амжилт хүсэв!
![]()
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн орон сууцжилтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулсан санхүүжилтийн схем, Олон Улсын хөрөнгө оруулалтын байгууллагуудтай хамтарсан ажил, ногоон санхүүжилтийн механизм зэрэг
чиглэлүүдийн талаар мэдээлэл өгч, хэрэгжүүлэх боломжит шийдлүүдээ танилцууллаа.
