"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХКСЭЛЭНГЭ АЙМАГ ОРХОН СУМ

🇲🇳Компанийн Сангийн удирдлага эх үүсвэрийн газар, Хөрөнгө оруулалт, төслийн удирдлагын газар, Үйл ажиллагаа комплайнсын газрын дарга нар Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Баасансүрэн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Лхагвадорж нартай онлайн уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтаар аймаг, нийслэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүсийн хөгжлийн хөрөнгө оруулалтын боломжууд болон хамтарсан төслийн чиглэлүүдийн талаар санал солилцлоо. Тухайлбал, дэд бүтэц, орон сууцжилт, аялал жуулчлал, ногоон хөгжлийн хүрээнд Улаанбаатар хотын туршлага, компанийн хэрэгжүүлж буй төслүүдийг аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулах боломжийг хэлэлцлээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь орон нутгийн хөрөнгө оруулалтыг татах шинэ загвар, санхүүжилтийн шийдлүүдийг танилцуулсан ба, талууд цаашид хамтын ажиллагааг тодорхой чиглэлүүдээр гүнзгийрүүлэн ажиллахаа илэрхийллээ.