"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК, MICG КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

"НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ УЛААНБААТАР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, МЕНЕЖМЕНТ ҮЦК” ХХК, MICG КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь MICG (Marketing & Investment Consulting Group) компанийн гүйцэтгэх захирал Б.Билэгтсайхантай уулзалт зохион байгууллаа.

✅Уулзалтын үеэр хөрөнгө итгэмжлэн удирдах үйл ажиллагаа, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгийн менежментийн үйлчилгээ, Нийслэлийн хөрөнгө оруулалтын төслүүдэд мэргэжлийн санхүүгийн менежмент, зөвлөх үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

✅Мөн Нийслэлийн дэд бүтэц, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ загваруудыг хувийн хэвшлийн туршлага, зах зээлийн шийдэлтэй уялдуулах асуудлыг хэлэлцлээ.

🇲🇳✅"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн тогтвортой, ил тод механизмыг бүрдүүлэх хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үе шаттайгаар өргөжүүлэн ажиллаж байна.