НЗДТГ БОЛОН НҮБ ХАМТАРЧ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.

НЗДТГ БОЛОН НҮБ ХАМТАРЧ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.

НЗДТГ БОЛОН НҮБ ХАМТАРЧ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ.

🇲🇳Хотын дарга Х.Нямбаатар, “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гангамөрөн нар "Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Улаанбаатар хотод хэрэгжиж буй нарны эрчим хүчний халаалтын системийн төслүүдийн талаар санал солилцлоо.

✅2024 онд гэр хорооллын 68 өрхөд нарны халаалтын систем суурилуулсан бөгөөд ойрын хоёр жилд 500 өрхөд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Цаашид Нарны эрчим хүчний итгэлцлийн сан байгуулах замаар 5000 гаруй өрхийг сэргээгдэх эрчим хүчид шилжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах боломжийг бүрдүүлэх талаар ярилцав.

✅Мөн ногоон аж үйлдвэрийн парк, хог хаягдлын менежмент, тойрог эдийн засаг, ухаалаг хотын дижитал шийдлүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.